Засгийн газраас цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл тэглэх шийдвэрийг гаргасан билээ. Тиймээс хэт их хэрэглээний үүдлээс болж, цахилгаан станцуудын ачаалал нэмэгдэх, эвдрэл гэмтэл үүсэх магадлалтай. Энэ талаар Эрчим хүчний яамнаас лавлахад, “Цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүсэхээс сэргийлж тодорхой зохицуулалт бүхий түр журам гаргахаар ажиллаж байна.Журамд эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, төлбөрөөс чөлөөлөгдөхтэй холбоотой зохицуулалтуудыг тусгах юм” гэв.