ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Тлейхан: Цаашид эрчим хүчний хэрэглээ нэмэгдвэл, хязгаарлалт хийнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-15

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.  Энэ үеэр тус хорооны дарга  А.Тлейхан Засгийн газраас 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл иргэд, ААН-ийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан.  Ингэхдээ 123800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрхүүд хамрагдах бөгөөд тэглэсэн төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг "Эрдэнэт" үйлдвэр хариуцах  болсон. Иймд ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргана.   Засгийн газрын дээрх шийдвэр гарснаас хойш эрчим хүчний хэрэглээ 18 хувиар өссөн.   Оройн цагаар эрчим хүчний  ачаалал огцом  нэмэгдэж байна. Эрчим хүчээр хангагч тоног төхөөрөмжүүд бүгд өөрсдийн хязгаар бүхий хүчин чадалтай. Тухайлбал, өчигдөр 17.00-21.00 цагийн хооронд цахилгааны хэрэглээ дээд цэгт буюу 1300 мкв хүрсэн. Эчим хүчний хэрэглээ цаашид  огцом өсвөл цаашид цахилгааны доголдол, саатал  гарахыг үгүйсгэхгүй. Импортоор ОХУ-аас 245 мкв, дотоодын бүх үйдвэрээ дайчлаад цахилгааны хэрэглээг арайхийн хангаж байна. Өнөөдөр өглөө 11.00 цагийн үед 1150 мкв-д хүрсэн. Энэ нь өмнөх үеийнхээс 100  мкв-аар илүү байгаа   гэсэн үг.  Төрийн шийдвэрийн хариу болгож иргэд хэрэглээндээ онцгой анхаарах шаардлагатай. Тэр дундаа  17.00-21.00 цагийн хооронд цахилгаан халаагуур битгий залгаарай. Хэмнэж чадвал ямар нэгэн асуудалгүйгээр энэ хүнд үеийг давж гарна. Хэрэв иргэдийн хэрэглээ цаашид нэмэгдвэл тодорхой хэмжээнд хязгаарлалт хийнэ.  Мөн цахилгааны төлбөр давсан тохиолдолд зөрүү төлбөрийг иргэн өөрөө төлөх журам хүртэл яригдаж байна” гэлээ.