УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Статистикийн газраас гаргасан дундаж цалин 100,805 мянган төгрөг байгаа. Бодит амьдрал дээр ийм өндөр цалин авдаг хүмүүс ховор. Тиймээс статистикийн газраас гаргасан дундаж цалинг 80-140 мянган төгрөгөөр бага тэтгэвэр авч байна гэсэн тооцоолол гарсан. Иргэд сүүлийн таван жил илүү өндөр цалин авч, нийгмийн даатгал өндөр төлсөн учраас долоон жилийн дундаж болгосон нь буруу гэж үзэж байгаа юм. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр сүүлийн таван жилийн цалингаар тооцвол нэг хүн дунджаар 100 мянган төгрөгөөр илүү тэтгэвэр авах боломж үүснэ гэж үзсэн. Эрх баригч нам өөрийнхөө хуримтлуулсан мөнгийг илүү боломжтойгоор тэтгэвэр авах боломж үүсгэхийг дэмжинэ гэж үзэж байна. Энэ хүмүүс бүгд ажилласан жилүүдийнхээ нийгмийн даатгалыг төлсөн хуримтлалын сангаас илүү тэтгэвэр авах боломж бүрдэж байгаа. Ялангуяа шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүс илүү тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ” гэв.