Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 5000 гаруй хүнд шинжилгээ хийлээ. Түүнээс таван хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Гурав нь батлагдсан тохиолдлоос илэрсэн. Харин нөгөө хоёр нь нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс илэрлээ. Энэ хоёр бол шинэ халдвар. Улаанбаатар хот ингээд нийтдээ дотоодын халдвар 145 боллоо. Улсын хэмжээнд 923 болсон” гэлээ.