ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн алба хаагчид хүний амь аварлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-25

Хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчид эрдэнэт хүний амь насыг аварсан үйл явдал Чингэлтэй дүүрэгт боллоо

Тодруулбал өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн зүүн талд Lexus RX маркийн QR код зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг 40 орчим насны эрэгтэй жолоодон явж цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдлөөд зорчих хэсгийн замын бордюр мөргөжээ.

Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа очиход тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэний бие муудаж, таталт өгсөн байдалтай байсан тул алба хаагч станцаар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үед хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, жолооч, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нар ойрхон байсан учир тухайн газарт очиж үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяраар иргэний тээврийн хэрэгслийг жолоодуулж албаны автомашинаар урд талд буферлэж иргэний өөрийн хяналтанд байдаг Баянзүрх дүүрэгт байрлах хувийн эмнэлэгрүү тухайн иргэнийг хүргэж өгч, ар гэртэй нь утсаар холбогдсон байна.

Эмчрүүгээ залгаад эмч нь утсаар зөвлөгөө өгч байсан хэдий ч тухайн иргэн хариу хэлж чадахгүй тал бие нь мэдээгүй ярьж чадахгүй байсан байна. Өмнө нь бүтэн харвалт өгсөн байсан хүн эмчийн хяналтанд байжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа эрдэнэт хүний амь насыг аварсан Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нартаа амжилт хүсэж баяр хүргэж байна.