Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийж, 24 цагийн хугацаанд 7 хүнээс коронавирусын халдвар илэрсэн талаар мэдээлсэн юм. Тэдгээрээс хоёр нь Баянзүрх эмнэлгийн голомтоос бол гурав нь Хавдар судлалын үндэсний төвд бүртгэгджээ. Тиймээс одоогоор Хавдрын эмнэлгийн халдварыг судалж, хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Харин Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой голомтод нийт 146 батлагсан тохиолдол бүртгэгдээд байна.
- Эрүүл мэндийн ажилтан-15
- Гэр бүлийн гишүүд -27
- Өвчтөн-81
- Сахиур-22
- Хавьтал-1
Мөн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Баянзүрх дүүргийн эмнэлэгт биеийн байдал маш хүнд байсан, коронавирусийн дагалдах оноштой нэг хүн нас барсан байна.