ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Амбасэлмаа: Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчаас вирус илэрсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-29

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр "ковид-19" халдварын талаарх цаг үеийн мэдээллээ хийлээ. Энэ сарын 28-ний өдрийн байдлаар нийтдээ 14.035 иргэнд PCR шинжилгээ хийснээс 38 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос нэмж 38 хүнд вирус илэрсэн аж.

Өөрөөр хэлбэл, хоёр сувилагч, нэг үйлчлэгч, зургаан сахиур, өвчтөн дөрөв, гэр бүлийн ойрын хавьтлын 17 хүнээс илэрсэн аж. Мөн Цэргийн төв эмнэлэг 1, Франкфуртын тусгай нислэгээр ирсэн 1, ХСҮТ-ийн 4 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн бөгөөд ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 1175 болжээ. Мөн дүүргийн хавдрын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн вирусийн халдвартайг мэдээгүйгээс оршуулгад оролцсон хүмүүсээс вирус илэрч эхлээд буй.

Тухайлбал, “Тэнүүн-Огоо” компанийн Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлма онцолсон юм. Жолоочийн тухайд энэ сарын 20-24-ны хооронд ажилдаа явж, иргэдэд үйлчилжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчаас мөн вирус илэрч, тус хэлтсийн албан хаагчдыг шинжилгээнд хамруулж эхэлжээ. Эрүүл мэндийн салбарын нийт 60 албан хаагч вирусийн халдвар авсан гэх мэдээллийг мөн өглөө. Халдварын бүртгэгдсэн тохиолдлоос өчигдөр 34 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 745 боллоо.