ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 52.6 хувиар өсчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-30

Энэ сарын 18-25-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 14026 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад нийслэлд буурсан үзүүлэлттэй байсан бол эсрэгээрээ хөдөө орон нутагт гэмт хэрэг, зөрчлийн хувь нэмэгджээ.

Зөрчлийн хэргүүдийг цагдаагийн байгууллага 98.47  хувийг, мэргэжлийн хяналт 0.20 хувийг, онцгой байдал 0.04 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 1.29 хувийг нь шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд зарим төрлийн зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байсан аж. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 52.6 хувиар, орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 24.6  хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа гэлээ. Харин өмнөх долоо хоногуудад өсөх хандлагатай байсан хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 9.1 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 39.1 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 12.9  хувиар тус тус буурчээ.

Энэ долоо хоногт олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Нийслэлд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд, орон нутагт Архангай, Өвөрхангай аймгуудад хамгийн их гарсан бол оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчлийн дийлэнх хувь нь нийслэлд, тэр дундаа Баянзүрх, Хан-Уул, Баянгол  дүүргүүдэд гарсан аж.