Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр ын 17764 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Таван хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх эмнэлгийн голомтын хавьтал юм. Мөн “Мөнххада” компанийн хоёр ажилтанаас халдвар илэрлээ. Тус компанийн 114 хүнээс ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулаад байна” гэв.