ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Тавинбэх: Засгийн газрын тогтоол гарснаас хойш эрчим хүчний хэрэглээ 25 хувиар өссөн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-02

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр тайлбар хийлээ. Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд арванхоёрдугаар сард 362,500 хэрэглэгчид бичилт хийсэн. Бүх хэрэглэгчид төлбөрийн мэдээлэл очсон байгаа. Нийтдээ 4919 гомдол ирсэн. Тайлбар хариуг тухай бүрт нь өгч, 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсны гомдол болгон шийдвэрлэхээр ажиллаж байна. Айл өрх бүрийн тоолуурын заалтыг манай ажилтнууд биеэр очиж авдаг нүсэр ажил бий. Иймд зургаан хэсэг болгон тоолуурын заалтыг авдаг. Хэрэглэгчийг гэрээ байгуулж, сүлжээнд холбогдсон өдрөөс нь 30 хоногийн хугацаагаар нь тасалбар болгодог.Тухайлбал, иргэн Н.Тавинбэх долдугаар сарын 10-нд гэрээ байгуулсан гэж үзвэл цахилгааны төлбөр нь долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ныг хүртэл тооцогдож, наймдугаар сард төлбөр нь гарна.  Энэ мэтээр тооцвол арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 10-нд хэрэглэсэн цахилгааны төлбөр нь арванхоёрдугаар сард гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сард ирсэн төлбөрийн мэдээлэлд нь арваннэгдүгээр сарын тодорхой хоногууд орж ирсэн байгаа. Түүнчлэн иргэдээс хэрэглээ өндөр байгаа тухай санал гомдол их байгаа. Засгийн газрын тогтоол гарснаас хойш эрчим хүчний хэрэглээ 25 хувиар өссөн" гэлээ.