ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

PCR шинжилгээгээр 13 хүнээс халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-07

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр  12,200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнд халдвар илэрсэн. 13 тохиолдол бүгд  Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тухайлбал, 10 нь "Ачтан" эмнэлгийн эмч ажилчид тэдний гэр бүл байгаа бол хоёр “ Баянзүрх”  эмнэлгийн голомтод хамааралтай.  Харин нэг нь “Голомт” банкны ажилтан бөгөөд тандалтын шинжилгээгээр халдвар илэрлээ. Тиймээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Кино үйлдвэрийн дэргэдэх “Голомт” банкаар арванхоёрдугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд харьяа шинжилгээний цэгт хандана уу. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,362 болсон бол үүнээс 889 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 462 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 11, хүндэвтэр 138, хөнгөн 210 байгаа" гэв.