ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянгол дүүргийн тав, зургадугаар хороонд шинжилгээний явуулын баг ажиллана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-08

Баянгол дүүргийн тав, зургадугаар хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, тандалт, илрүүлгийн шинжилгээг  энэ сарын 8,9-нд хооронд зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах аж.

Хязгаарлалт тогтоосон бүсэд 8,000 мянган өрхийн 23,000 иргэн байгаа. Хязгаарлалт тогтоосон бүсэд амьдардаг иргэдийг чөлөөтэй оруулж байгаа юм байна.Баянгол дүүргийн тав, зургадугаар  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдах бөгөөд тандалт, илрүүлгийн шинжилгээ авч дууссаны дараа ариутгал, халдваргүйтгэл бүрэн хийх юм байна.