Төрийн ордны баруун талын хаалгаар орох гэж байсан иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ. Иймд Төрийн ордны хамгаалалтын алба доторх хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй байхыг анхааруулсан аж. Түүнчлэн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан иргэнээс PCR шинжилгээ авч, холбогдох газар руу илгээсэн байна. Шинжилгээний хариу гартал гарч, орох хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.