Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 13,773 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэд бүгд тусгаарлалтад байсан хүмүүс. Тухайлбал, Ачтан эмнэлгийн эмч ажилчдын гэр бүл болон Тэнүүн огоо, Баянзүрх нэгдсэн эмнэлэг зэрэг бусад үргэлжилсэн халдварын гэр бүлийн хавьтлуудаас буюу тусгаарлалтад байсан хүмүүсээс халдвар илэрчээ.Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,408 боллоо. Үүнээс 896 хүн буюу 63.6 хувь нь эдгэрсэн байна. Одоогоор 501 эмчлүүлж байна.