Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 тохиолдол шинээр бүртгэгдэж манай улсад нийт 1479 тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд бий болсон халдварын 10 голомтоос 3 голомт өндөр идэвхжилтэй байгаа бол бусад аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд идэвхжилт их байгаа аж.