ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймагт зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алджээ

O.Admin
2021-01-24

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос өчигдөр /01.23/ аймгийн төвийг зорьж байсан таван хүн зам тээврийн осолд орж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тэд Хөвсгөл аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг "Далай элбэрэлт" өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар байжээ. "Приус-20" маркийн машинтай явж байсан таван зорчигчийн 2 нь газар дээрээ нас барж, үлдсэн гурван эмч, сувилагчийг яаралтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчран эмчилж байгаа аж.

Ослоос амьд үлдсэн гурван хүний биеийн байдал маш хүнд байгаа юм байна. Золгүй ослоор амиа алдсан хоёр талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Хальтиргаа гулгаа ихтэй үед иргэн та зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчихыг сануулж, сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг орууллаа.