ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ховд аймгаас ирж буй тусгай үүргийн онгоц 12.30 цагт газардана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-27

Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан.

Энэ нь PCR шинжилгээгээр баталгаажиж, дахин хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул тус автобусын зорчигчдыг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу тээвэрлэн авчирч байна.

Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах юм. “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн энэхүү нислэгээр нийт 43 иргэн ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ болон тусгаарлах байранд тусгаарлана. Эдгээр иргэдийн тухайд автобусанд ямар ч амны хаалтгүй зорчиж, хоорондоо чөлөөтэй харилцаж байсан гэх мэдээлэл бий. Мөн Өвөрхангай орчимд хоолонд орсон гэх урьдчилсан мэдээлэл байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Батлагдсан хоёр тохиолдол нь явах үед буюу энэ сарын 23-ны өдөр шинжилгээ өгсөн. Гэхдээ шинжилгээ өгчихөөд гадуур их явсан, олон хүнтэй уулзсан байна. Тиймээс тандалт судалгаа үргэжилж байгаа.

Нэг удаа шинжилгээ өгчихөөд би эрүүл гээд яваад байж болохгүйг энэ удаагийн жишээ харууллаа. Батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийг судалж үзэхэд, Улаанбаатараас Ховд хүртэл 20 гаруй цагийн турш хоорондоо ярилцаж, хооллож явсан учраас халдвар тархсан байх эрсдэл маш өндөр. Зорчигчдын дунд архаг хууч өвчтэй, хавдартай хүн олон байгаа. Коронавирусийн халдвараар өвчилвөл хүндрэх эрсдэл байгаа учраас, мөн орон нутагт халдвар тархах эрсдэлтэй учраас тусгай үүргийн онгоцоор татан авч байна. Огт халдвар гараагүй цэвэр газраа голомт үүсгэх эрсдэлээс сэргийлж Улаанбаатар руу татан авч байгаа юм" хэмээлээ.