ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

18 хүнээс ХАЛДВАР илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-29

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 12,885 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрсэн. Батлагдсан тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Тухайлбал,Х апартмент, Микс пицца, Наркологийн эмнэлэг, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн давтан шинжилгээнд халдвар илэрсэн. Сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрч гэртээ гарсан.  Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,710 болсон бол үүнээс 1,303 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 394 хүний биеийн байдлыг үнэлбэл,  хүнд 1, хүндэвтэр 50, хөнгөн 343 байгаа" гэлээ.