ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Сүхбат: Би Хөлөнбуйр суманд амьдарч байгаа, хөдөөний ХҮН болсон

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-01

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Дархан аварга А.Сүхбатыг хорио цээрийн дэглэм зөрчиж хулгайн замаар зорчсон. Тиймээс хуулийн дагуу land Cruiser-200 автомашиныг улсын орлого болгох талаарх бичиг баримтыг Дорнод аймгийн цагдаагийн газраас шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа билээ. Энэ талаар түүнтэй холбогдож “Таван үг” солилоо.

-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу?

-Ийм зүйл байхгүй шүү дээ. Би Дорнод аймагт амьдардаг хүн.

-Дорнод аймгийн Цагдаагийн газраас шүүхэд хүргүүлсэн гэж байсан?

-Худлаа. Би угаасаа Дорнодын хүн болчихсон.

-Та Дорнод аймагт хуваариа аж ахуй эрхэлж байгаа юм уу?

-Манай мал аж ахуй Дорнодод байдаг. Энд амьдарч байгаа хүн чинь ногоон бүсэд байна гэсэн үг биз дээ. Ийм байхад хоригдлоо, тусгаарлагдлаа, машинаа хураалгалаа гэж болохгүй. Ногоон бүс дотроо ийм зүйл байж болохгүй юм.

-Хотоос гарсан, хулгайн замаар зорчсон гэж байсан шүү дээ?

-Аймгийн ногоон бүс дотор хаана ч явж болно.

-Та яг Дорнод аймгийн хаана амьдарч байна вэ?

-Би Хөлөнбуйр суманд байна. Хөдөөний хүн болсон.

-Хотод хөл хорио, халдвар хамгааллын дэглэмтэй л амьдарч байна. Наана чинь өвөлжилт хэр байна вэ?

-Яаралтай вакцинтай золгож, иргэд хувийн сахилга баттай байхгүй бол болохгүй. Өвөлжилт сайхан, цаг агаар тогтнуун байна.

-Хэзээнээс Дорнодын хүн болчихсон юм бэ?

-Гурван жилийн өмнөөс ирж, очдог болсон. Харин сонгуулиас хойш бол байнга байж байна даа. Аймаг дотроо журамлах юм байхгүй. Ойрын аймгууд руу ч нээлттэй байна.