Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянаж байгаа билээ.
Тус хэрэгт 11 шүүгдэгч, 20 өмгөөлөгч, 2 улсын яллагч, бусад оролцогч 29 бөгөөд нийт 62 хэргийн оролцогч байгаа аж. Өмнө нь товлогдсон шүүх хуралдаан “Ковид-19” цар тахлын улмаас энэ сарын 2-ны өдрийн 10.00 цаг хүртэлх хугацаагаар хойшилсон байсан.
Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын нэр бүхий өмгөөлөгч нар “Ковид-19” цар тахлын улмаас тусгаарлалтад байгаа гэх үндэслэлээр ирээгүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.