ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: 27 ХҮНЭЭС халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-03

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр  14,897 хүнд шинжилгээ хийж халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 27 тохиолдол бүгд  Улаанбаатарт хотод бүртгэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн давтан, сүүлийн батлагдсан тохиолдлын хавьтлуудын эхний шинжилгээнд халдвар илэрсэн. Сүүлийн 24 цагт 21 хүн эдгэрч, гарсан.  Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,859 болсон бол үүнээс 1,392 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 454 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 76, хөнгөн 376 байна.