ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХСҮТ-ийн эмч нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-04

Livetv” телевизийн “Factcheck” эрэн сурвалжлах нэвтрүүлэг одоогоос сар гаруйн өмнө Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас Улаанбаатар хотод ирж Хавдар судлалын үндэсний төвд ходоод тайрах эмчилгээнд орох байсан ч эмч нарын нэхсэн авлигын мөнгийг өгч чадаагүйн улмаас эмчилгээ авч чадахгүй нутаг буцсан иргэний асуудлыг хөндөж тавьсан билээ.

Тодруулбал, тус сумын иргэн Т.Батбаяраас ХСҮТ-ийн эмч Э.Эрхэмбаяр хагалгааны өмнөх өдөр 3.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд “Өнөөдрийн дотор олж өгч чадахгүй бол та нутаг буц. Манай эмнэлэг эмчилж чадахгүй” хэмээсэн байдаг.

Үүнээс болж, Т.Батбаяр гуай эмчилгээ авч чадахгүй нутаг буцахад хүрч, улмаар эмч нарын буруутай үйлдлээс болж хөнгөвчлөх эмчилгээ хийлгэн өдөр хоногоо хүлээж буй асуудлыг сурвалжлан олон нийтэд хүргэсэн билээ.

Тэгвэл эдгээр эмч нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Учир нь ходоод тайрах хагалгаа хийлгэх байсан иргэн Т.Батбаяр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хагалгааны ихэнх зардлаа төлүүлж, ХСҮТ-д зөрүү мөнгө болох 998 мянган төгрөг төлөх байсныг тогтоожээ. Тиймээс илүү буюу 2.000.000 төгрөгийг өвчтөнөөс нэхэмжилсэн гэх асуудлаар АТГ-аас эмч нарыг шалгаж эхэлсэн байна.