Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 14,283 хүнд шинжилгээ хийж халдварын 38 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 38 тохиолдол бүгдээрээ Улаанбаатарт хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын давтан болон ойрын хавьтлын эхний шинжилгээгээр халдвар илэрсэн. Түүнээс гадна тав тохиолдлын эх үүсвэрийг судалж байна. Сүүлийн голомтууд нэлээд өргөн цар хүрээтэй байгаа.
Тухайлбал, "Монгол шир" компанийн голомтод өргөжүүлсэн тандалт хийхэд 7 тохиолдол нэмэгдэж, халдварын голомтод нийт 25 тохиолдол бүтгэгдлээ. Мөн “Х апартмент”-д халдвар нэмэгдэж нийтдээ 13 тохиолдол боллоо. Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гэр бүлийн үргэлжилсэн халдвар нэмэгдэж 40 тохиолдол болсон. Бэлхийн гутлын цехийн халдварын голомтод нийт 26 тохиолдол бүртгэгдлээ. Сонгинохайрхан дүүргийн худалдааны төвийн голомт мөн идэвхтэй байгаа бөгөөд 17 тохиолдол болоод байгаа. Нийтийн байруудын голомт нэлээд идэвхтэй байгаа”гэв.