ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ:61 хүнээс коронавирус илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-06

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 20,853 сорьцод шинжилгээ хийхэд 61 хүнээс коронавирус илэрлээ.Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс болон халдвар голомтолж гараад буй газруудтай холбоотой байна. Тухайлбал, "Монгол шир" компани, "Гутлын цех", "ББСБ", "Амгалан амаржих" газар болон гэр бүлийн ойрын хавьтлуудаас коронавирус илэрсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 1,153 болсон бол дотоодын халдвар 1,479 бүртгэгдээд  байна" гэв.