ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бусдын шинжилгээний бичгээр Сэлэнгэ аймагт очсон иргэнээс короновирус илэрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-10

Өнгөрсөн шөнө буюу 00:00 цагт  Улаанбаатар хотоос ирсэн иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдэгдлээ.

Тухайн иргэн бусдын шинжилгээний бичгээр Сэлэнгэ аймагт ирсэн бөгөөд орон нутаг руу нэвтрэх үед нь дахин шинжилгээ авахад эерэг гарчээ. Тэрбээр, энэ сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ПСР шинжилгээ өгсөн ч хариугаа хүлээхгүй замд гарсан байна. Шалтгаан нь орон нутаг руу буцах иргэдийн хөл хөдөлгөөнийг өнөөдөр өглөөнөөс эхлэн хаана гэсэнтэй холбоотой аж. Тухайн иргэн нь арьс ширний үйлдвэрээс гарсан голомттой ойрын хавьтал юм байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг Улаанбаатар хотоос орон нутагт ирж буй иргэдээ замын постуудад болон аймгийн төвд нэгдсэн зохион байгуулалттайгаар шинжилгээ авч байсны үр дүнд ийнхүү халдварын тохиолдлыг гадагш алдалгүй шуурхай арга хэмжээ авч ХӨСҮТ рүү илгээжээ. Тухайн иргэнтэй ойрын хавьтал болсон иргэдийг аймгийн төвд болон орон нутаг дахь тусгаарлалтын байруудад тусгаарлалтад авсан аж.