ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Фото: Хан-Уулчууд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-18

Өнөөдөр Хан-Уул дүүрэгт “Нэг хаалга- нэг шинжилгээ” арга хэмжээ суурин 3, явуулын 127 багаар амжилттай зохион байгуулагдаж байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ХУД-ийн 8 дугаар хорооны явуулын шинжилгээ авах зохион байгуулалтыг шалгаж газар дээр нь ажиллаж байна. 

Хотын дарга Д.Сумъяабазар шинжилгээ өгч буй иргэдтэй уулзах үеэрээ “Энэ сарын 23-наас хөл хорио тавигдана. Мөн үргэлжлүүлээд короонавирусээс хамгаалах вакциныг хийж эхэлнэ. Эхний ээлжинд энэхүү халдварын эсрэг тэмцэх голомт дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын албан хаагчдаа хамруулах төлөвлөгөөтэй байна” гэсэн юм. Уг шинжилгээний явцад нийтдээ дүүргийн 32 мянган өрхийн төлөөллөөс шинжилгээ авах аж. “Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээ өглөөний 09:00 эхлэн амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар 31111 өрхийн иргэдээс шинжилгээ аваад байна.