ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг хаалга шинжилгээгээр нийт 102 тохиолдлыг илрүүлээд байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-22

Эрүүл мэндийн яам, Засгийн газрын нэг цонхоор гарч буй коронавирусын нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн хурлын мэдээллийг уншигч танд хүргэе. Энэ сарын 21-нд буюу өчигдөр нийт 36903 хүнд шинжилгээ хийхэд 55 хүнээс коронавирус илэрчээ.

Үүнээс 24 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр илэрсэн бөгөөд нийт тохиолдол нь 102 болсон байна. Өчигдөр илэрсэн тохиолдлоос 9 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 15 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байжээ. Үлдсэн 31 тохиолдол нь голомтод халдвараас батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нэмж шинэ голомт гараагүй сайн мэдээтэй өнөөдрийг угтжээ.  Өнөөдрийн байдлаар нийт 745 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

Батлагдсан тохиолдлын байршлыг танилцуулбал:

Баянгол дүүрэгт 5,

Баянзүрх дүүрэгт 8,

Сүхбаатар дүүрэгт 3,

Сонгинохайрхан дүүрэгт 13

Хан-Уул дүүрэгт 17,

Чингэлтэй дүүрэгт 7 хүнээс халдвар илэрчээ. Нийслэлийн есөн дүүрэгт халдварын голомт идэвхтэй байгаа тул иргэдийг хатуу хөл хорио дуусаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн ч халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих ёстойг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Маргаашаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, үйл ажиллагааг нээж байгаа ч халдвар гарч буй цэгүүдэд хязгаарлалтыг хийх аж. Тодруулбал, халдвар гараад буй, ойрын хавьтлаас илэрсэн дүүргийн мэдээллийг гаргасан бөгөөд тухайн хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалтыг хийнэ гэлээ.