Хөвсгөл нуурын мөсний зузаан багасаж, бяцралт үүсэн хар, цагаан хилд хөдөлгөөн орж, өөрчлөгдсөн тул нуурын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Аймгийн БОГазар болон Онцгой байдлын газраас иргэдэд онцгойлон анхааруулж байгаа аж.
Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг. Ойрын өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр дулаарч буй учраас томоохон гол мөрний мөс нимгэрч, автомашинтай зорчиход эрсдэлтэй болж байна. Өчигдөр гэхэд л Дорнод аймагт Буйр нууран дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөсөнд цөмөрсөн. Азаар зорчигч нар нь амжиж гарсан учраас эрдэнэт хүний амь нас эрсдээгүй билээ.
Гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрч, мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.