ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад гарсан нэг иргэн учир битүүлгээр гэртээ нас баржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-02

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших суух хаягтай 67 настай иргэн гаднаа ил харагдах шархгүй гэртээ амьсгал хураасныг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тэгвэл талийгаач нь коронавирусийн шинжилгээ нь эерэг гарч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад гэртээ гарсан иргэн бөгөөд урьдчилсан дүгнэлтээр "архаг хууч өвчний улмаас амиа алдсан байж болзошгүй" хэмээн дүгнэж байгаа аж. Эмч эмнэлгийн ажилтнууд энэ тохиолдлыг судалж байгаа гэсэн ч одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард мөн л 26 настай залуу цус харваж нас барсан бөгөөд шинжилгээ хийхэд вирусаар өвдсөн байсан нь тодорхой болсон талаар мэдээлэл гарсан. Гэсэн ч залуугийн тархинд цус харвасан шалтгаан вирустай холбоотой юу гэдэгт эрүүл мэндийн байгууллага мөн л хариулт өгөхгүй дарсан билээ.

Энэ мэтээр эдгэсэн, эмчлүүлж байхдаа нас барсан, эсвэл вирустай атлаа нас барсан тохиолдлыг салбар яам хавсарсан өвчнөөр амиа алдсан хэмээн хаацайлж нуусаар байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.