ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.АМБАСЭЛМАА: 108 хүнээс халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-08

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА "Өчигдөр улсын хэмжээнд 13,269 хүний сорьцод шинжилгээ хийхэд 108 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиодол бол үлдсэн 105 нь дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байгаа юм. Бүртгэгдсэн нийт халдварын 50 хувь нь УДЭТ-ын "Анна Каренина” жүжиг үзсэн хүмүүсээс илэрсэн" гэлээ.  Мөн  улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,336 боллоо. Үүнээс 2,588 буюу 77.5 хувь нь эдгэрээд байгаа бол 732 хүн эмчлэгдэж байна.