ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОБЕГ: Аймгууд нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хөдөлгөөн хязгаарлах эрхтэй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2021-03-11

Коронавируст халдварын тохиолдол Улаанбаатар хотод эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Засаг дарга, Онцгой комиссоос Улаанбаатараас тус аймгууд руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаад байна.

Тэгвэл гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын тухай Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.1-д Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна гэж заасан байдаг.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу бүх шатны Засаг дарга нь нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх /ГХТХ-ийн 32.1.1/ эрхтэй. Тиймээс дээрх аймгуудын Засаг дарга, Онцгой комисс нь коронавируст халдварын цар тахлын үед Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу өөрийн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох шийдвэр гаргах боломжтой юм.