ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.БАЙГАЛМАА: 103 хүнээс халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-12

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр  19,341 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 103  хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3664 болж байна. Мөн зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүн Истанбулийн онгоцоор хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн бөгөөд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 422 боллоо. Шинээр батлагдсан 103 тохиолдлын 92 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна гэв.