ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Херо” Б.Баатарт гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-15

Одоогоос таван жилийн өмнө буюу 2016 онд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмоны гэгдэх бичлэг сошиал орчинд цацагдаж, олон нийтийн анхаарлыг татаж байсан билээ. Тэрхүү бичлэг нь нэвтрүүлгээс хасагдсан байсан ч ямар шалтгааны улмаас олон нийтэд цацагдсан, мөн байгууллагынх нь архивт байсан баримт яаж яваад олон нийтийн сүлжээнд байршсан талаар мэдээлэлгүй байна гэдгээ “Херо” Б.Баатар бичлэг цацагдсанаас хойш 2 хоногийн дараа олон нийтэд мэдээлж байлаа.

Тэгвэл энэхүү бичлэгийг гүйцэтгэх ажиллагаа явуулах байдлаар олж авсан байж болзошгүй гэдэг мэдээллийг өнөөдөр Өдөр тутмын сонины “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс олон нийтэд цацжээ. Өөрөөр хэлбэл, ТЕГ-ын дарга Б.Хурц “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Н.Энхбаяр оролцсон дугаарын хасагдсан хэсгийг олж ирэх үүргийг тусгай мэргэжлийн албан хаагч нартаа өгчээ.

Ингээд 2014 оны арванхоёрдугаар сарын 23-25-ны өдрүүдэд ТЕГ-ын тусгай мэргэжлийн алба хаагч нар нь “Hero entertainment” студийн ажлын байранд тусгай ажиллагаа явуулж, дээрх хасагдсан бичлэгийг хакердан авч Б.Хурцад хүлээлгэн өгч байж болзошгүй гэсэн баримтыг тэд цацсан байна.

Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн бөгөөд Б.Баатарт ТЕГ-аас маш эртнээс гүйцэтгэх ажиллагаа явуулж, хууль бусаар тагнаж чагнаж байсан нь эндээс тодорхой байгаа юм.

Энэ бүхний дараа найруулагч Б.Баатар өөрийг нь тагнаж чагнасан асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг хууль хяналтын байгууллагад гаргасан бөгөөд удаан хугацааны туршид шалгалт явуулсны үр дүнд нэр бүхий УИХ-ын гишүүнээс ийм хүсэлт ирсэн гэх хариуг “Херо” Б.Баатарт ТЕГ-аас өгсөн аж.  Энэ мэтээр тагнах чагнах ажлыг хууль бусаар явуулж байсан олон шалтгаан, нөхцөл байдал илэрсэн учраас холбогдох хууль хяналтын байгууллагаас Б.Хурцыг байцаах шаардлага бий болжээ. Түүнийг хоёр удаа байцаалтад дуудсан ч очоогүй байна. Тиймээс хуулийн дагуу албадан баривчлах нөхцөл үүссэж магадгүй хэмээжээ.