Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Жагсагчид хоёр шатны шүүхээс ял авсан УИХ-ын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТЫГ эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Мөн УИХ, Засгийн газрыг огцрохыг шаардлаа. Иргэд “30 жил иргэд тэмцлээ. Бид ийм эрх чөлөөг хүсээгүй. Иргэд байгалийн баялагаа алдлаа. Оюутолгойг гадныханд алдсан. Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон хоёр шатны шүүхээс ял сонссон Ж.Эрдэнэбатыг тангараг өргөх ёсгүй байсан” гэв. ТҮҮНЧЛЭН хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдүүлээгүй байж, олонхийн саналаар түрэмгийлж, тангараг өргөсөнд дургүйцэж байна. Монгол төр хулгайчдаа хамгаалдаг, иргэдээ дарамталдаг болсон юм байна. Монголд үнэн гэж алга. Шударга ёс бүүр алдагдсан юм байна гэж иргэд ярьж байлаа.