ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТАНИЛЦ: ХАЛДВАР тархах өндөр эрсдэлтэй 48 хороо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-24

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ  сарын 7-ноос хойш батлагдсан  халдварын 1,824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэжээ. Мөн  орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон аж. Тус бүлгийн халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй гэх үнэлгээ гарчээ. 

  1. Чингэлтэй дүүргийн 6, 14
  2. Сүхбаатар дүүргийн 1, 2, 9, 10, 15
  3. Баянзүрх дүүргийн  5, 6, 7, 14 ,16, 18, 25, 26, 27
  4. Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 15, 16, 18, 21
  5. Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 8, 12, 13, 14, 19, 24, 25
  6. Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 18, 19, 27, 29, 35, 37, 41 дүгээр хороо.