Биеийн тамир спортын хорооны дарга, МУГТ Ц.Шаравжамц коронавирусийн халдвар авч, Архангай аймагт тусгаарлагджээ. Мөн түүнтэй хамт явсан хүмүүсээс халдвар илэрч, тусгаарлагдсан гэх мэдээллийг эх сурвалж хэллээ. Тэрбээр Баянхонгор, Завхан, Архангай гэх мэт аймаг болон сумдаар явсан маршруттай байгаа аж. Дээрх аймгуудад албан ажлаар явсан бөгөөд МУГТ Ц.Шаравжамц нарын хамт явсан хүмүүстэй уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр, зочид буудал, хоолны газар зэрэг үйлчилгээний салбарынханд хавьталыг тогтоох, тусгаарлах шинжилгээг орон нутгуудын онцгой комиссоос зохион байгуулж байгаа юм байна.