Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа. Учир нь бүлгийн дарга Д.Ганбат “Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хоёр жил болчихсон байхад томилгоог хийгээгүй уджээ. Иймд томилгоонд нөлөөлөл орж байна гэсэн хардлага байгаа. УИХ дахь АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалд тав хоногийн завсарлага авахыг хүсэж байна” гэлээ. Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар “Санал болгосон байгууллагаас ирүүлсэн асуудлыг хугацаанд нь шийдвэрлэх ёстой. Иймд АН-ын бүлэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар нэг өдөр буюу маргааш хүртэл завсарлага өглөө” гэсэн юм.