ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Монгол Улс Спутник-V вакцины 1 сая тунг худалдан авахаар боллоо

O.Admin
2021-03-26

Коронавирусын өвчлөл эрчимжиж, өдөрт бүртгэгдэж буй өвчтөний тоо 400 хүрсэн ч хатуу хөл хорио эцсийн шийдвэр биш гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж буй. Учир нь жил гаруйн хугацаанд хатуу хөл хорионд байсан монголчуудын эдийн засгийн нөхцөл байдал туйлдаж, мөн аж ахуйн нэгжүүд нь хаалгаа бүрмөсөн барих хэцүү сонголттой нүүр тулах учраас халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, хатуу хөл хорих бус эсрэгээрээ хүн амаа вакцинжуулах ажилд маш шуурхай ажиллана гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.

Тэр ч утгаараа Ази, Номхон далайн улс орнуудаас хүн амаа хамгийн түрүүнд вакцинжуулж эхэлсэн улс орон болж, өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын явцаараа Сингапурын араас бичигдэж байна. Мөн Ерөнхий сайд нь өөрөө иргэдээ уриалан “Астразенека” вакциныг тариулж байлаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 260 мянган иргэнээ вакцинжуулаад байгаа аж.

өчигдөрхөн “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 25740 мянган хүн/тун вакциныг хүлээж авсан бөгөөд суурь өвчтэй иргэдэд энэхүү чанартай вакциныг хийхээр болжээ.

Тэгвэл өнөөдөр мөн л сайхан мэдээг уншигч танд дуулгах гэж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын ОХУ-ын Элчин сайдын яам, ОХУ-тай хийсэн яриа хэлцлийн хүрээнд монголчуудын хийлгэхийг маш их хүсэж буй "Спутник-V" вакциныг ОХУ-аас худалдан авахаар болжээ.

ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг авахаар дэлхийн маш олон улс орон захиалгаа өгсөн, тус улс ачааллаа дийлэхгүй байгаа ч мөнхийн хөрш орныхоо иргэдийн эрүүл мэндэд нэн тэргүүнд анхаарч, ийнхүү  1 сая хүн/тун вакциныг манай улсад өгөхөөр болжээ. Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Элчин сайдын яам, холбогдох бүх хүмүүст монголчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье.