Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 15 лабораторид 13210 сорьцод шинжилгээ хийлээ. Шинжилгээнээс нийт 575 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн. Ингээд нийт батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 7589 боллоо. Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдлын 574 нь дотоодоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфуртын нислэгээр ирсэн иргэнээс илэрлээ. Харин өнөөдөр 185 хүн эмнэлгээс гарлаа” гэв.