Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар өнөөдөр цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас ирэх сарын 3-18-ныг хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн "Улаан" түвшинд /хатуу хөл хорио/ шилжих тухай саналыг УОК-т уламжилсан.
Энэхүү саналыг Улсын Онцгой комисс дэмжиж, Засгийн газарт танилцуулахаар болсон билээ. Хэрвээ хөл хорио тогтоож, вакцинжуулалтын ажлыг давхар эрчимжүүлэхгүй бол халдварын тоо өдрийн 1000 хүрнэ гэж мэргэжлийн байгууллагаас сануулсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар хөл хорио тогтоохыг эцэслэн шийдвэрлэнэ.