ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Хатуу хөл хорио тогтоохгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-31

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.Шадар сайд  С.Амарсайхан “Засгийн газрын хуралдаанаар улбар шар түвшинд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан.

Нийтдээ 14 хоногийн хугацаатай арга хэмжээг авна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа унагаахгүй байх боломжит тооцооллыг хийж, аль болох уян хатан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төрийн байгууллага төдийгүй хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд 30-аас дээшгүй хувиар биечлэн ажиллах шаардлагатай. Бид аль болох шууд хатуу хөл хорио тогтоохгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ. Ирэх тавдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн амынхаа вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгана. Долоодугаар сарын 1-н хүртэл орон нутгийн иргэд гээд бүх салбарт вакцинжуулалтын ажлаа хүргэнэ гэв.