Иргэн Г.Мөнхжаргал хугацаат цэргийн албан хаагч зодуулж, харамсалтайгаар амиа алдсаныг эсэргүүцлээ.Тэрбээр өнөөдөр Сүхбаатарын талбайд хувцсаа тайлан, өөрийн Фэйсбүүкээр дамжуулан лайв бичлэг хийж, үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Тэрбээр "Цэрэг амь насаа алдсантай холбогдуулан би энд лайв хийж, бүтэн цаг цээж нүцгэн зогсоно. Хүний амийг үнэлдэг яасан их мөнгөтэй юм. Би хүүгээ цэрэгт явуулна гэхээс эмээж байна.
Цэрэгт хүнийг үхтэл зодчихоод эцэг, эхэд нь таван жилийн цалингийн мөнгө өгнө гэж ярьж болохгүй. Төр засаг нь чив чимээгүй байна. Үүнийг би эсэргүүцэж байна. Дайнд яваад амиа алдсан бол хамаагүй. Эх орон, хайртай хүмүүсийнхээ төлөө амиа зольдог. Нэг жилийн цэрэг ийм харгислалтай байж болох уу. Ийм аймшигтай зүйл болчихсон байхад яагаад хэн ч дуугарахгүй байгаа юм бэ” гэв.