ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болгожээ. Тэрбээр "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруулах ёстой. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Маш олон мэдээлэл сонсогдож байгаа” гэсэн юм.