ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"602 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас баржээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-05

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ танилцууллаа. Мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр өглөө. Тэрбээр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 602 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 10,820 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар гэж мэдэгдлээ. Мөн 514 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон. Үлдсэн  88 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 болсон байна. Халдвараар нэг хүн баржээ.