Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,226 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 боллоо. 113 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 болсон. Эмнэлгээс шалтгаалах зургаан халдварын тохиолдол бүртгэгдлээ. Мөн өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт бүртгэгдлээ. Маш хүнд байдалтай эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээг дуулгаж байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 17 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.