ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ууганбаяр: 1220 тохиолдол илэрч, хоёр хүн нас барлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-14

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 10,827 хүнд шинжилгээ хийхэд 1,220 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 17,823 болж байна. 1,220 тохиолдлын 10 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол эмнэлгээс шалтгаалах халдварын хоёр тохиолдол батлагдсан.

Дотоодод бүртгэгдсэн халдваруудын1,094 нь Улаанбаатар хотод, 114 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн 366 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10,253 боллоо.  Халдварын улмаас 2,804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж  байна.

Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. 49 настай эрэгтэй хувьд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр онош нь батлагдсан бол 44 настай эрэгтэйн хувьд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 29 болсон” гэв.