ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"983 тохиолдол илэрч, дөрвөн хүн нас баржээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-17

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “ 983 хүнээс халдвар илэрлээ.

Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 20,655 болж байна. 983 тохиолдлын гурав нь зөөвөрлөгдсөн буюу гадаадаас ирсэн иргэнээс илэрсэн халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн бөгөөд 895 нь Улаанбаатар хотод, 85 нь орон нутагт бүртгэгдлээ.

 Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 11,450 боллоо.  Өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт/83 болон хоёр 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Нас барсан дөрвөн хүн нийслэлд эмчилгээ хийлгэж байсан. Маш хүнд хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ нь  нас баралтыг нэмэгдүүлж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна" гэлээ.