УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнөөдөр болсон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр АН-ыг олон улсын лобби фирмийг Ерөнхийлөгчийн сонгууль дуустал буюу хоёр сарын хугацаанд 50 мянган ам.доллароор хөлсөлсөн гэх асуудлыг хөндөж тавьсан юм.
Тодруулбал, Ц.Мөнх-Оргил гишүүн хэлэхдээ “Ерөнхийлөгчийн сонгуулийг будилуулах ажлыг АН-ынхан хийх гэж байна. АНУ-ын лобби нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг DCI компанитай АН-ын дарга Ц.Тувааны гарын үсэгтэй 50 мянган ам.долларын гэрээг 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны зургадугаар сарын 12 өдөр хүртэл байгуулсан гэх мэдээллийг www.foreignlobby.com сайтад байршуулсан нь үнэн үү. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд ийм гэрээ хийдэг нь ямар учиртай юм бэ” хэмээн асуулаа.
Харин Ц.Туваан гишүүний тухайд “Ардчилсан нам 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч төлж үзээгүй. Манайх тийм баян нам биш. Та андуурсан байна. Андуурсан бол түүнийгээ хэлээрэй” гэв. Ц.Мөнх-Оргил гишүүний нэр дурдсан сайтын дэд онцлоход энэхүү мэдээлэл үнэхээр байршсан байх бөгөөд “Монголын АН нь АНУ-ын Вашингтон хотод үйл ажиллага явуулдаг DCI групп нэртэй лобби фирмийг ашиглан Ерөнхийлөгч Х.Баттулгын намыг "Монголын ардчиллын манлай" хэмээн сурталчилгаа хийлгэхээр болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх хугацаанд 50 ам.долларын үнэтэй гэрээ байгуулсан.
Тус гэрээнд АН-ын Дэд дарга Ц.Туваан, DCI группын захирал Дуглас Гудиер нар гарын үсэг зурлаа” хэмээсэн байх аж. Мөн хэвлэл мэдээллийн зардалд мөн 100 мянган ам.доллар зарцуулах гэрээ байгуулсан хэмээн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл твиттерт жиргэсэн юм. Гэвч энэхүү албан ёсны гэрээ гэгчид Цэвэгдоржийн Тувааны нэрийг Цэвээндоржийн Туваан гэж андуурсан байх бөгөөд гарын үсэг нь мөн ямар ч төсгүй байгааг эх сурвалжууд гаргаж ирлээ. Харин эрх шилжүүлсэн буюу АН-ын даргаар О.Цогтгэрэл ажилласныхаа дараа гарын үсэг зурсан учраас Ц.Тувааны нэрээр үйлдсэн гэрээнд О.Цогтгэрэл гарын үсэг зурсан гэв. Харин энэ мэдээллийг мөн л УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл үгүйсгэлээ. Сүүлийн үед улс төрийн хоёр нам нэгнийхээ дээр гарахын тулд гадны улс орнуудын шар сайтад төлбөр төлөн энэ мэт захиалгат мэдээллийг оруулж, түүнийгээ үнэн мэтээр дотоодын хэвлэлд төлбөр төлөн байршуулах болсон. Үүнийг МАН, АН хоёулаа хийж гаршсан бөгөөд улс төрийн дайралт байх магадлал өндөр юм. Гэхдээ УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Г.Дамдинням, Х.Булгантуяа нар асуудлыг хөндсөн учраас хууль хяналтын байгууллага шалгаж нягтална гэж найдъя. Материалыг танд хүргэе.
Ц.ТУВААНЫ ӨӨРИЙНХ НЬ ГАРЫН ҮСЭГ
ТУС ГЭРЭЭНД БУЙ Ц.ТУВААНЫ ГАРЫН ҮСЭГ О.ЦОГТГЭРЭЛИЙНХ ГЭХ БА, ЦЭВЭГДОРЖ ГЭХ ЭЦГИЙН НЭРИЙГ ЦЭВЭЭНДОРЖ ХЭМЭЭЖЭЭ