ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ө.Шижир: Ерөнхийлөгч цар тахлын үеийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, өөрөө ирээгүй

O.Admin
2021-04-23

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр МАН-ыг тараах тухай үндэслэл, зарлигаа Улсын Дээд шүүхэд хүргүүлж, Дээд шүүхийн шүүгч нартай уулзах байсан ч Дээд шүүхэд корона гарсан учраас шүүгч нар цуглах боломжгүй хэмээн Ерөнхийлөгчтэй уулзахаас татгалзсан юм. Тэгвэл МАН-ыг тараах 200 гаруй хуудас баримт материалыг Улсын дээд шүүхэд бичгээр хүргүүлсэн талаар ЕТГ-ын дарга Ө.Шижир дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Коронагийн нөхцөл байдал амаргүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр гэхэд л найман хүн амиа алдлаа. Монгол Улсын ЕТГ-ын даргын хувьд амиа алдсан 60 гаруй иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.  Мөн эмч, эмнэлгийн албан хаагчид, цар тахалтай тэмцэж буй бүх албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэж байна аа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн намыг тараах захирамж гаргаж, өчигдөр нийт иргэддээ хандаж илгээлт хүргүүлсэн. Илгээлтийн хүрээнд холбогдох баримт бичиг, нотлох баримтыг өнөөдөр Улсын дээд шүүхэд өөрийн биеэр хүргэж ирэх байсан ч цар тахлаас шалтгаалан бүх шүүгчид ирэхгүй гэсэн учраас  шийдвэрийг нь хүндэтгэн үзэж өөрөө ирсэнгүй.

Баримтуудаа цаасан байдлаар бичиг хэргээр хүргүүлсэн. Мөн ЕТГ-ын цахим хуудсанд байршуулах учраас сэтгүүлчид та бүхэн тэндээс орж уншаарай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын дээд шүүхэд ирсэн нь шүүхэд нөлөөлөх гэсэн үйл явдал биш юм. Захиргааны үйл явдал юм шүү. Коронагийн нөхцөл байдал хөнгөрсний дараа Улсын дээд шүүхэд ирж уулзалт хийх байх аа” гэсэн юм.