Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын I тунд хамрагдах ёстой 55-аас дээш насны 5665 иргэн, II тунд хамрагдах ёстой 59970 иргэнийг хамруулж, нийт 65635 иргэнийг коронавирусын эсрэг вакцинжуулалтад хамрууллаа. Дархлаажуулалт эхэлснээс хойш I тунд 508643, II тунд 174329 иргэнийг хамруулаад байна. Өнөөдөр мөн л 50 гаруй мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулах тов гарсан бөгөөд хур бороотой эсэхээс шалтгаалан түр саатсан ч зарим цэгүүдэд дархлаажуулалт хэвийн явагдаж байна. Өнөөдөр иргэн та хаана, ямар байршилд очиж вакцин хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.